Дэлгэрэнгүй мэдээллүүд
(-руу) буцах Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch
Суурь мэдээлэл: Шалгалтын хэсгүүд
Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch шалгалт унших, сонсох, бичих болон ярих гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Шалгалтын бүтэц, явц болон үнэлгээ дэлхий дахинаа нэгдмэл байна.
Унших
Богино хэмжээний сонины эх, и-мэйл, зар эсвэл олон нийтийн газруудад байрлах анхааруулга, заавар, мэдээлэл бүхий самбар зэрэг эх бичвэрүүдийг уншин даалгавар гүйцэтгэнэ.
Хугацаа: 30 минут
Бичих
Өдөр тутмын амьдралдаа шууд холбоотой мэдээ, бичвэр бичнэ.
Хугацаа: 30 минут
Сонсох
Өдөр тутмын яриа, радиогоор явж буй ярилцлага, мэдэгдэл, зар, утсанд үлдээсэн мэдээлэл эсвэл олон нийтийн газруудад зарлаж буй мэдээлэл зэргийг сонсон даалгаврыг гүйцэтгэнэ.
Хугацаа: 30 минут
Ярих
Асуулт тавьж, өөрийн тухай асуултанд хариулж, амьдралынхаа талаар ярих, харилцан ярилцаж буй хүнтэйгээ ямар нэг зүйлийг хамтдаа хэлэлцэн тохирох эсвэл төлөвлөнө.
Хугацаа: 15 минут
Тавигдах шаардлага
Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch шалгалт 12-16 насны өсвөр үеийнхэнд зориулсан герман хэлний шалгалт юм.Гёте-Институтийн шалгалтууд нь сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд насанд хүрсэн эсэх, мөн ХБНГУ-ын иргэншилтэй байхаас үл хамааран шалгалт өгөх боломжтой.
- Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch шалгалтыг 12 настайгаас өгөхийг зөвлөж байна.
- Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch шалгалтад хамрагдахын тулд Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) заасан хоёр дахь шатны (А2) түвшний герман хэлний мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай
- Энэ түвшинд мэдлэгийг эзэмшихэд герман хэлний суурь мэдлэг, сургалтын нөхцлөөс шалтгаалан 45 минутаар 200- 350 цагийн хичээл үзсэн байх шаардлагатай.