Nutzungsbedingungen

Ашиглалтын нөхцөл


Гёте Институт
Хаяг: Oskar-von-Miller-Ring 18, 80333 München
Утас: +49 89 15921-0, info@goethe.de („Goethe-Institut“)
Вэб хуудас: goethe.de („Website“)

Агуулга

  1. Хамрах хүрээ ба гэрээний нөхцөл
  2. Бүртгүүлэх ба гэрээ байгуулах
  3. Гёте-Институтын үйлчилгээ
  4. Хэрэглэгчийн үүрэг, ёс зүйн дүрэм
  5. Эрх үүргийг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ; платформын хэрэглээнээс хасах
  6. Ашиглах эрх олгох
  7. Эрх үүрэг ба хариуцлага
  8. Гэрээний хугацаа ба дуусгавар болох
  9. Ашиглалтын нөхцлийг өөрчлөх
  10. Хуулийн байгууллагын сонголт
  11. Маргааныг шийдвэрлэх
  12. Цуцлах эрх
 

1. Хамрах хүрээ ба гэрээний нөхцөл

Хувь хүнд зориулсан ​​​​хэсгийг ашиглахын тулд тохирох бүртгэлийг хийсний дараа энэ вэб хуудасны "хэрэглэгч" болон вэб хуудсыг эзэмшигч Гёте-Институт хоёрын хоорондын харилцаанд дараах ашиглалтын нөхцөлийг мөрдөнө.

Энэхүү гэрээний нөхцөл нь вэб хуудсыг мэдээлэл, харилцааны платформ ("үйлчилгээ") болгон үнэ төлбөргүй ашиглахад оршино. Төлбөртэй зайн сургалтууд нь үүнд хамаарахгүй, харин Ерөнхий үйл ажиллагааны нөхцөл/ -д хамаарна.      

2. Бүртгүүлэх ба гэрээ байгуулах

Хувь хүнд зориулсан ​​​​хэсгийг ашиглах урьдчилсан нөхцөлийг хангахын тулд эхлээд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хэрэглэгч үнэн зөв мэдээлэл өгөх ёстой бөгөөд, ингэснээр Мэдээллийн аюулгүй байдал хэсэг рүү шилжинэ. Бүртгүүлсний дараа хэрэглэгчид баталгаажуулах холбоосийг бүртгүүлсэн цахим хаяг руу илгээнэ. Гёте-Институт хэрэглэгчийн бүртгэлийг идэвхжүүлснээр вэб хуудасыг үнэгүй ашиглах гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.

Хэрэглэгч гуравдагч этгээдэд өөрийн нэвтрэх мэдээллийг дамжуулахгүй байх,  улмаар таны нэвтрэх мэдээллийг хэрэглэн буруугаар ашиглахаас хамгаалах үүргийг хүлээнэ. Тиймээс та өөрийн нэвтрэх мэдээллээ нууцалж, гуравдагч этгээдийн хандалтаас хамгаалах үүрэгтэй. Хамгаалагдсан брэнд нэр, бусад хувь хүн, хуулийн этгээдийн нэрийг хэрэглэгчийн нэвтрэх нэр болгон ашиглахыг үл зөвшөөрнө.   

3. Гёте-Институтын үйлчилгээ

Энэхүү ашиглалтын нөхцлийн хүрээнд Гёте-Институт нь хэрэглэгчдэд вэб хуудас дээрх нийтлэлүүдийг уншиж, нийтлэх, бусад хэрэглэгчидтэй харилцах боломжийг олгож байна. Гёте-Институт нь өөрийн техник, санхүүгийн боломжийн хүрээнд хэрэглэгчдэд олон нийтийн-төрөл бүрийн функцтэй платформыг үнэ төлбөргүйгээр санал болгож байна.

Олон нийтийн-төрөл бүрийн функцтэй платформын зорилго нь Гёте-Институтээс санал болгож буй боловсрол болон соёлын сэдвүүдээр харилцан мэдээлэл солилцох боломжийг олгох явдал юм. Дээрх зорилгын хүрээнд Гёте-Институт нь платформыг ажиллуулдаг. Платформ нь ерөнхий сэдвээр санал бодлоо солилцох, хэрэглэгч өөрийгөө дүрслэн харуулах болон зугаа цэнгэлийн зорилгоор ашиглахад зориулагдаагүй.

Байнгын хангамжийн хүрээнд бид гэрээний шаардлагатай хэмжээнээс давсан тохиолдолд дижитал бүтээгдэхүүний өөрчлөлтийг хийхдээ доорхиудыг харгалзана.

  1. Үндэслэлтэй шалтгаан үүсвэл,
  2. Өөрчлөлтийн үр дүнд танд нэмэлт зардал гарахгүй байхаар ба
  3. Бид өөрчлөлтийн талаар тодорхой, ойлгомжтой мэдээлэлийг хүргэнэ.

Үндэслэлтэй шалтгаанууд гэдэг нь дижитал бүтээгдэхүүнийг шинэ техникийн орчинд нийцүүлэх эсвэл өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн тоонд зохицуулан өөрчлөлт хийх шаардлага үүсвэл эсвэл бусад чухал дотоод үйл ажиллагааны шалтгаан бий болохыг хэлнэ.

Хэрэв өөрчлөлт нь хэрэглэгч олон нийтийн - функцэд хандах чадварт эсвэл тэдгээрийг ашиглахад ихээхэн нөлөө үзүүлвэл Гёте-Институт өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө боломжит хугацааны дотор өөрчлөлт болон хэрэглэгчийн эрхийн талаар цахим шуудангаар хэрэглэгчдэд мэдээлнэ.  

4. Хэрэглэгчийн үүрэг, ёс зүйн дүрэм

Бүртгэл хийхдээ хэрэглэгч бүртгэлийн маягтанд заасан өөрийнхөө тухай үнэн зөв, сүүлийн үеийн, бүрэн мэдээллийг өгөх үүрэгтэй бөгөөд Гёте Институт болон бусад хэрэглэгчдийг хэзээ ч хуурч мэхлэхгүй байх үүрэг хүлээнэ.

Вэб хуудсанд байрлуулж буй агуулгыг нийтлүүлж буй хэрэглэгч үүнд шаардагдах бүх эрх, үүргийг дангаараа хариуцна. Хэрэглэгч нь нийтлэг ёс суртахуун эсвэл холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн аливаа утга агуулга бүхий мэдээллийг вэб хуудсанд нийтлэхгүй, мөн бусад хэрэглэгчдэд илгээхгүй байх үүрэг хүлээнэ.

Ялангуяа хэрэглэгч доор дурдаж буй асуудлуудтай холбоотой мэдээллийг нийтлэхгүй байх, мөн бусад хэрэглэгчдэд илгээхгүй байх үүрэгтэй. Үүнд:

  • Нийтлэл нь эрүүгийн болон захиргааны хууль зөрчсөн,
  • Зохиогчийн эрх, барааны тэмдэг, өрсөлдөөний хуулийг зөрчсөн,
  • Гуравдагч этгээдийн мэдээллийг хамгаалах эрхийг зөрчсөн (жишээ нь: хувийн зурвасыг илгээгчийн зөвшөөрөлгүйгээр нийтлэх),
  • Доромжилсон, худал хуурмаг, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан, насанд хүрээгүй хүүхдэд хор хөнөөлтэй эсвэл илэрхий садар самнууны агуулгатай (порнограф) мэдээлэл
  • Дүрслэл  эсвэл нийтлэл дотор нь график буюу линк орсон эсвэл ороогүй сурталчилгааны зар

Нэмж дурдахад, хэрэглэгчид интернетийн ёс зүйн ерөнхий дүрмийг ("Netiquette") үргэлж даган мөрдөж, бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой бөгөөд бусад хэрэглэгчдийг эсвэл гуравдагч этгээдийг төөрөгдүүлэх, нэр хүндэд нь хохирол учруулах зорилгоор уг үйлчилгээг ашиглахгүй байх үүрэгтэй.

Түүнчлэн олон нийтэд хамаарах сэдэвтэй холбоогүй, эсвэл сэдэвтэй холбоотой ч мэдээлэл солилцоонд саад учруулах боломжтой (3-р хэсэг) мэдээллийг нийтлэхийг хориглоно. Үүнд, ялангуяа агуулгагүй эсвэл ижил агуулгатай (“спам”) мэдээллийг олон нийтийг хамруулан нийтлэх зэрэг орно.

Хэрэглэгч эдгээр ашиглалтын нөхцөлийг өөр хэрэглэгч зөрчсөнийг гэрчлэх тохиолдолд энэхүү эмайл хаягаар kdf@goethe.de админ-д мэдээлэх үүрэгтэй.   

5. Эрх үүргийг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ; платформын хэрэглээнээс хасах

Дээрх 4-р хэсгийн заалтуудыг зөрчсөн эсвэл зөрчил нь  үндэслэлтэй байх сэжиг бүхий тохиолдолд (бусад хэрэглэгчдийн зөрчлийн талаар мэдээлэх үүргээс бусад тохиолдолд) Гёте-Институт дараах шийтгэлийг ногдуулна. Үүнд:

  • Гёте институт нь 4-р хэсэгт заасны дагуу зан үйлийн дүрмийг зөрчсөн гэж үзвэл хэрэглэгчийн нийтэлсэн агуулгыг устгах эсвэл өөрчлөх,
  • Анхааруулга өгөх,
  • Үйлчилгээний  хэрэглээг хязгаарлах,
  • Нэвтрэх эрхийг түр болон бүрмөсөн хаах,
  • Ашиглалтын гэрээг цуцлах, хэрэглэгчийн бүх өгөгдөл, агуулгыг урьдчилан холбоо барихгүйгээр буюу мэдэгдэл илгээхгүйгээр устгах зэрэг багтана.

Хэрэв нийтэлсэн мэдээлэл нь 4-р хэсгийн заалтуудыг зөрчсөн бол Гёте-Институт урьдчилан мэдэгдэлгүйгээр хандах эрхийг хааж болно. Гёте-Институт нь хэрэглэгчдэд тайлбар өгөх боломжийг олгох үүднээс урьдчилан мэдэгдэл өгч болно. Хэрэв оруулсан мэдээлэл нь 4-р заалтуудыг зөрчөөгүй нь тогтоогдвол Гёте-Институт нэвтрэх эрхийг эргүүлэн нээнэ.

Гёте-Институт нь зөвхөн санаатайгаар, системтэйгээр болон адил төстэй ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хэрэглэгчийн нэвтрэх эрхийг урьдчилан анхааруулахгүйгээр хаана. Хэрэглэгч анхааруулга өгсөн хэдий ч ёс зүйн дүрмийг давтан зөрчсөн тохиолдолд л нэвтрэх эрхийг бүрмөсөн хаана.

Гэхдээ нэвтрэх эрхийг хаах нь эхлээд түр зуурынх байх бөгөөд Гёте-Институт нь хэрэглэгчдэд заасан хугацаанд хариу өгөх боломжийг олгоно. Хариу мэдэгдлийн үндсэн дээр эсвэл заасан хугацаанд хариу ирээгүй бол Гёте-Институт нэвтрэх эрхийг бүрмөсөн хаах шийдвэр гаргаж болно.

Хэрэглэгч нь дээрх 4-р хэсэгт дурдсан үүргээ (бусад хэрэглэгчдийн зөрчлийн талаар мэдээлэх үүргээс бусад тохиолдолд) зөрчсөний улмаас гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлээс үүдэн гарсан хохиролоос Гёте-Институтыг чөлөөлнө. Хэрэглэгч нь Гёте-Институтыг энэ төрлийн нэхэмжлэлээс хамгаалах мэдээлэл, баримт бичгүүдийг үнэнч шудрагаар болон итгэл үнэмшилтэйгээр гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэглэгч нь хууль эрх зүйтэй холбоотой Гёте-Институтээс шаардах зардлыг хариуцах үүргийг мөн хүлээнэ. Гёте-Институтийн бусад эрх үүрэг, хохирлыг барагдуулах зэрэг асуудлууд үүнд мөн хамаарах болно.  

6. Ашиглах эрх олгох

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан нийтлэлийг тавьсан тохиолдолд тухайн нийтэлсэн мэдээлэлийг хэрэглэгч ашиглах эрх үүснэ. Хэрэглэгч нийтлэлээ  goethe.de вэб сайтад оруулсанаар Гёте-Институтэд  дэлхий даяар, цаг хугацааны хувьд хязгаарлалгүйгээр нийтлэх эрхийг олгож байна. Үүнд:

  • вэб сайт дээр байнга нийтэд нээлттэй болгох (мөн орчуулсан хувилбар),
  • хэвлэмэл хэлбэрээр хуулбарлах, түгээх (мөн орчуулсан хувилбар),
  • вэб сайт дотор шилжүүлэх болон бусад агуулгуудтай холбох,
  • боловсруулах, ялангуяа товчлох, орчуулах, вэб сайт дотор шилжүүлэх болон/эсвэл вэб сайтаас гадуур бусад агуулгатай холбох,
  • 5-р хэсэгт заасны дагуу шаардлагатай бол өөрчлөх буюу хэсэгчлэн устгах

Хэрэглэгч өөрийн оруулсан нийтлэлийг устгах, засах эрхгүй. Мэдээллийг хамгаалах ерөнхий журам (ЕХ-ны 2016/679 журам), Зохиогчийн эрхийн тухай хууль болон хэрэглэгч устгах тухай аливаа хууль ёсны эрх үүрэг үүнд хамаарахгүй.  

7. Эрх үүрэг ба хариуцлага

Цахим мэдээлэл нь буруу буюу алдаатай бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ . 1-р хэсэгт заасны дагуу үйлчилгээний доголдлоос шалтгаалан үүссэн хууль эрх зүйн хариуцлага нь  мэдээлэл тависанаас хойш  хоёр хүртэлх жил буюу гэрээний хугацаа дууссанаас хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр бус болно.

Доор дурдсанаас бусад тохиолдолд хэрэглэгч Гёте-Институт болон түүний харьяаны байгууллагууд, тэдгээрийн ажилтангууд болон төлөөлөгчдийн эсрэг хохирлыг барагдуулах эрх үүрэг үүсэхгүй бөгөөд харин Гёте-Институтээс өгсөн баталгаа эсвэл амлалт, амь нас бие махбодид учруулсан гэмтэл, гэрээний эрх үүргийн зөрчил болох бүтээгдэхүүний тухай хууль ба дээрх асуудлуудын хүрээнд хохирол барагдуулах эрх үүрэг үүснэ.

Гэрээний зорилгод хүрэхийн тулд биелүүлэх шаардлагатай үүрэг хариуцлага нь гэрээний чухал хэсэг юм. Үйлчилгээ үзүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь санаатай буюу илт болгоомжгүйн улмаас хохирол учруулсан тохиолдолд хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.     

8. Гэрээний хугацаа ба дуусгавар болох

Энэхүү гэрээ нь тодорхой хугацаа заахгүйгээр байгуулагдах бөгөөд аль нэг тал бичгэн хэлбэрээр (жишээ нь: цахим шуудангаар) харилцан мэдэгдэл өгөхгүйгээр гэрээг цуцалж болно.

Гэрээний хугацаа дууссаны дараа Гёте-Институт нь хэрэглэгчийн үүсгэсэн болон бусад хэрэглэгчидтэй хуваалцсан агуулгыг устгах эрхтэй хэдий ч заавал устгах үүрэг хүлээхгүй. Гэхдээ хэрэглэгч, хэрэглэгчийн бүртгэл болон түүнд хадгалагдсан нийтийн бус өгөгдлийг устгах хүсэлтийг хүссэн үедээ гаргаж болно
Хүндэтгэн үзэх шалтгаан үүсэн тохиолдолд, ялангуяа 4-р хэсэгт заасан үүргээ ноцтойгоор буюу удаа дараа зөрчсөн бол, магадгүй анхааруулга өгсөн хэдий ч үл тоомсорлосон бол Гёте-Институт хэрэглэгчийн нэвтрэх эрхийг нэн даруй хааж,  урьдчилан мэдэгдэл өгөхгүйгээр гэрээг цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд хэрэглэгч Гёте-Институт-д хандаж,  урьдчилан бичгээр зөвшөөрөл авсаны дараа дахин бүртгэлийг үүсгэж болно.  

9. Ашиглалтын нөхцлийг өөрчлөх

Гёте-Институт нь ашиглалтын нөхцөлийг ямар нэг шалтгаан дурдахгүйгээр өөрчлөх эрхтэй. Гёте-Институт нь өөрчлөлт хийсний дараа гарах өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд цаг тухайд нь мэдээлэл хүргэх бөгөөд өөрчлөгдсөн ашиглалтын нөхцөлийн талаар  хэрэглэгчээс санал авч болно. Хэрэглэгч 14 хоногийн дотор эсэргүүцэл илэрхийлээгүй тохиолдолд ашиглалтын нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Гёте-Институт нь ашиглалтын нөхцлийн өөрчлөлтийг зөвшөөрөх санал авах тухай мэдээлэл өгсөний дараагаар  дээр заасан хугацаанд эсэргүүцэл илэрхийлээгүй бол тзөвшөөрөл өгсөнд тооцно. Хэрэв хэрэглэгч эсэргүүцвэл Гёте-Институт 8-р зүйлийн дагуу гэрээг цуцалж болно.

Архив

10. Хуулийн байгууллагын сонголт

Гёте-Институт болон хэрэглэгчийн хоорондын гэрээний харилцаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хууль үйлчилнэ. Энэхүү хуулийн байгууллагын сонголт нь хэрэглэгч байнга оршин суугаа улсынхаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу түүнд олгосон хамгаалалтыг хасаагүй тохиолдолд л хэрэглэгчдэд хамаарна  

11. Маргааныг шийдвэрлэх

Европын Комисс маргааныг онлайнаар шийдвэрлэх платформ (OS)-оор хангадаг бөгөөд та доорхи линкээс : http://ec.europa.eu/consumers/odr/. харж болох бөгөөд хэрэглэгч энэхүү платформыг ашиглан маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой. Бид маргааныг шүүхээр шийдвэрлэхгүйгээр хэрэглэгчийн арбитрын зөвлөлөөр дамжуулан шийдвэрлэхэд оролцоход бэлэн. Арбитрын төв нь 77694 Kehl am Rhein хотын Straßburger Straße 8 гудамжинд байрладаг буюу вэб хаяг нь: https://www.verbraucher-schlichter.de/.   

12. Цуцлах эрх

Хуульд заасны дагуу хэрэглэгч гэрээг цуцлах эрхтэй.

Гэрээг цуцлах эрхийн тухай мэдээлэл өгөх:

Та ямар нэгэн шалтгаан дурдахгүйгээр 14 хоногийн дотор энэхүү гэрээнээс татгалзах эрхтэй.
Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 14 хонгийн дараа гэрээг цуцлах эрх үүснэ.
Гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэхийн тулд та бидэнд (Goethe-Institut e. V., Oskar-von-Miller-Ring 18, 80333 München, Telefon: +49 89 15921-0, info@goethe.de) гэрээнээс татгалзах шийдвэрээ тодорхой илэрхийлсэн мэдэгдэл (жишээ нь, шуудангаар илгээсэн захидал эсвэл цахим шуудан гэх мэт) илгээх үүрэгтэй. Ингэхдээ та доор хавсаргасан маягтыг ашиглаж болох хэдий ч заавал үүнийг ашиглах албагүй юм.
Цуцлах эрхийн эцсийн хугацааг хангахын тулд цуцлах хугацаа дуусахаас өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлэх тухай мэдэгдлийг илгээхэд хангалттай.

Гэрээ цуцласны дараах үр дагавар      Та гэрээгээ цуцалбал хүргэлтийн хөлсийг суутган  (бидний санал болгож буй хамгийн хямд стандарт хүргэлтээс өөр төрлийн хүргэлтийн төрлийг сонгосонтой холбоотой гарах нэмэлт зардал) манайд төлсөн бүхий л төлбөрийг  тухайн гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг бид хүлээн авсан өдрөөс хойш нэн даруй буюу 14 хоногийн дотор эргүүлэн төлж барагдуулна. Эргэн төлөлтөд бид тантай өөрөөр тохиролцоогүй бол таны анхны гүйлгээнд ашигласан төлбөрийн хэрэгслийг ашиглана; ямар ч тохиолдолд таны төлбөрийг барагдуулахдаа аливаа  нэг шимтгэл суутгахгүй.

​​​​​​​Гэрээ цуцлах хугацаанд та үйлчилгэээ авахыг  хүсвэл, цуцлах эрхээ хэрэгжүүлэх талаар бидэнд мэдэгдэх хүртэлх хугацаанд үзүүлсэн үйлчилгээний хувьтай тэнцэхүйц хэмжээний төлбөрийг бидэнд төлөх үүрэгтэй. Үүнийг гэрээнд заасан үйлчилгээний нийт төлбөртэй харицуулан тооцно.  

(Та доорх маягтыг ашиглаж боломжтой эсвэл хүчингүй болгох хүсэлтээ доорхи маягтыг ашиглахгүйгээр бичгээр ирүүлж болно.)

Гэрээг цуцлах маягтын загвар

(Хэрвээ та гэрээгээ цуцлахыг хүсвэл, маягтыг бөглөөд доорхи хаягаар бидэнд илгээнэ үү.)

​​​​​​​ ​​​
​​Goethe-Institut e. V.
Oskar-von-Miller-Ring 18,
80333 München
Deutschland
info@goethe.de

 
Би/бид (*) үүгээр миний/бидний (*) дараах барааг худалдан авах (*)/дараах үйлчилгээ үзүүлэх гэрээг (*) цуцалж байна.





______________________________________________________
______________________________________________________

илгээсэн огноо (*) _____________________ (*)/хүлээн авсан огноо (*) _____________________


Хэрэглэгчийн овог нэр
______________________________________________


Хэрэглэгчийн оршин суудаг хаяг
______________________________________________ ______________________________________________ ______________________________________________ ______________________________________________ ______________________________________________ Хэрэглэгчийн гарын үсэг (зөвхөн мэдэгдэлийг цаасан дээр бичиж үйлдсэн тохиолдолд)

Top