"Blue Sky Messengers" Европ-Монголын залуу хөгжимчдийн жааз хөгжмийн тоглолт

Blue Sky Messengers
© Б.Ренцэндорж

"Blue Sky Messengers" нь Европ-Монголын залуу хөгжимчдийн хамтарсан жааз хөгжмийн оркестр бөгөөд тус оркестрыг EUNIC Монгол болон Европ, Монголын түншүүд хамтран зохион байгууллаа.
 


Оркестр нь Ольборг, Парис, Мюнхен, Клагенфурт, Улаанбаатар хотын хөгжмийн их дээд сургууль төгссөн оюутнууд болон хөгжмийн сургуулийн багш нараас бүрдсэн. Бид Монголын хойд хэсэгт орших Сэлэнгэ аймгийн Ерөө Лодж-д долоо хоног бэлтгэл хийж, дараа нь Монголын хоёр дахь том хот болох Дархан хотын Залуучуудын театр, мөн Улаанбаатар хотын Битлз талбай, Монгол Улсын Филармони, Fat Cat жааз клубт тоглолтоо хийсэн. Оролцогч оюутан, багш нар Монголд ирэхээсээ өмнө онлайнаар хамтран ажиллаж, оролцогч улс бүр өөрийн орны онцлогыг харуулсан найруулга бүхий хөгжим зохиосон.


Gytis Girdauskas Student in Aalborg, Posaune
Би дөнгөж сая тоглолтоо дуусгаад байж байна. Би маш энерги, эрч хүчийг энэхүү тоглолтоос авч чадлаа. Гоцлол хөгжмийн тоглолт гайхалтай байлаа. Үзэгчид ч мөн адил сайхан хүлээж авлаа. Миний тоглож байсан хамгийн сайн тоглолт боллоо гэж би бодож байна.

Enkhjargal Baatartsogt Jüngste Absolventin aus Ulaanbaatar, Gesang
"Би энэ жил Монгол Улсын Консерваторийг жааз дуучин мэргэжлээр төгссөн. Үүний дараа 5 орны жааз хөгжимчидтэй уулзаж, хамтдаа дуулж, "Blue Sky Messengers" төслийн хүрээнд олон туршлага хуримтлуулж чадсан. Миний  хувьд болон бусад залуу жааз хөгжимчдийн хувьд энэ төсөл үнэхээр сайхан туршлага боллоо.

Michael Taschler Student in Klagenfurt, Posaune
Энэхүү төслийн нэг хэсэг болж Монголд ирсэндээ баяртай байна. Мөн Европын өнцөг булан бүрээс ирсэн хөгжимчид болон Монголын хөгжимчидтэй нэг хамтлаг болон тоглох боломж олдсонд маш их баяртай байна.

Abdelbari Abdulhakim Fannush Student in Paris, Tenor Saxophon
Энэхүү төслийн нэг хэсэг нь болж ийм сайн хүмүүстэй танилцсандаа маш их баяртай байна. Би энэ хөтөлбөрт хамрагдаж энэ их агуу хөгжимчидтэй цуг тоглох завшаан олдсонд үнэхээр баяртай байна.

Монголын хөгжмийн ертөнц, тэр дундаа жааз хөгжим маш эрчимтэй хөгжиж байна гэхдээ нэлээд тусгаарлагдсан хэвээр байна. Хэдийгээр Европтой соёлын солилцоо хийх санаачилгууд улам бүр нэмэгдэж байгаа ч эдгээр нь тийм ч хангалттай биш байна. Тиймээс бид "Blue Sky Messengers" төслийг санаачлан зохион байгуулж байгаа билээ. Ялангуяа Монголд урын сангийн хэлэлцүүлэг, бэлтгэл сургуулилт хийх нь  бидний хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, хоёр хөгжмийн ертөнцийн тогтвортой харилцаа холбоог бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулж байна.


Хугацаа: 2023.08.20 – 2023.09.02
Төлөөлөн оролцогчид:

Монгол дахь EUNIC (Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдэл): Улаанбаатар хот дахь Монгол-Францын төв, Бээжин дэх Австрийн ЭСЯ, Бээжин дахь Данийн Соёлын Институт болон Монгол дахь Гёте-Институт
Монгол Улсыг төлөөлөн: Файт Кайт жааз клуб, Улаанбаатар дахь Гёте Хөгжмийн Танхим, Дарханы “Залуучууд Театр“, Ерөө Лодж,  Улаанбаатар хот дахь Монгол Улсын Консерватори, Монгол Улсын Филармони, Европын холбооны нэгдэл
Европын төлөөлөл: Германы Мюнхен хот дахь Хөгжим,Театрын Урлагийн Их Сургууль, Австри улсын Клагенфурт хот дахь Густав Махлерын нэрэмжит Хөгжмийн их сургууль, Франц улсын Парис хот дахь Дидье Локвудын нэрэмжит Хөгжмийн төв зэрэг байгууллагууд хамтран ажиллалаа.

Манай Facebook пэйж хуудсаар зочлон тоглолтын хэсгээс үзээрэй.
Facebook