Ким Хэ Жу мэргэжил нэгт 3 уран бүтээлч Ким Аёонг, Лим Жэ-Ай, Женевиди Куик нарыг “Нүүдэл” сэдэвчилсэн үзэсгэлэнд санаа оноо, бүтээлээ ирүүлэхийг урьжээ. “Tell me a story, Dance me a move" ( Надад түүх ярьж, хамт бүжиглээч) нь өгүүлэхүйн урлагийн баялаг өгөгдөхүүнд үндэслэн хувь хүмүүсийн шилжин суурьшсан тухай амьдралын түүхийн сонин хачинг сэтгэл хөдлөл, тухайн нөхцөл байдал юутай хээтэй нь илэрхийлэхийг оролджээ. Энэхүү сэдэвчилсэн үзэсгэлэнгийн уран бүтээлчид маань түүхийн жимээр алхангаа судалгаа, баримт цуглуулан, тухайн орны иргэдээс ярилцлага авсны үндсэн дээр өөрсдийн уран бүтээлч онгод, сэтгэхүйгээр хөглөн үзэгч та бүхнийг нүүдлийн зам харгуйгаар аялалд хөтлөх юм.
Ким Аёонг шинэ бүтээл “Эл хуль хөндий ба нүүдлийн агуй”-нхаа судалгааны ажлыг Монголд явуулж, Солонгос улсад хөдөлмөр эрхлэхээр нутгаасаа явсан монголчуудын тухай өгүүлжээ. Үүгээрээ тэрээр шилжилт хөдөлгөөнтэй сэжмээр холбогдох биет ба биет бус зүйлс, үүнд геополитикийн асуудлууд, ардын үлгэр, ашигт малтмал, бусад материалуудыг нийлмэл уран бүтээлч тоглолтод оруулж, хоёр Солонгос, Монголд байгаа шилжилт хөдөлгөөнийг товойлгон гаргахыг хичээсэн байна. Энэ нь яг л бяцхан ертөнцийг тольдох агаад бодит хүмүүс, элементүүд үл үзэгдэх замаар тээвэрлэгдэж, хувьсан өөрчлөгдөж байгаа тухай санаа аж. Уран бүтээлч маань уул, мод, үүл, бар зэргийн тусламжтайгаар уламжлалт болон орчин үеийн бүжгийн хэлээр дамжуулан орчин цагийн шилжилт хөдөлгөөний барим тавим мэдэхгүй соньхон ертөнцөд биднийг хөтлөн аваачна. Бүжгийн дэглэлт нь Берлин Хотын Сопийн Урлагийн театрт болсон бол баримтат кино, гэрэл зураг, цуглуулсан мэдээ сэлт зэргийг Куанжү-д дэлгэн үзүүлжээ. Харин Женевиди Куик Celadon гараг: “Манай хүлээн авагч ажиллагаанд орсон байна” шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлдээ ази, америк ялгамж чанарыг харуулахдаа холын газар, харь соёлын харилцаанд тулгардаг бэрхшээлүүдийг харуулахыг зорьжээ. Куик хувь хүнийхээ хувьд ази, америк хоёр өв соёлыг тээгч бөгөөд даяаршсан цагаачлалын нэг жишээ гэхээсээ илүүтэй дотоод ертөнц рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөний тухай өгүүлсэн юм байна.