Олон улсын герман хэлний олимпиад нь герман хэлний хамгийн том тэмцээн бөгөөд энэ жил 2020 оны 08-р сарын 03-наас 07-ны хооронд “ХАМТДАА БАЙЦГААЯ! – IDO чам руу очно” уриатайгаар шинэлэг цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
50 гаруй орны 100 орчим сурагчид энэ жилийн эцсийн шатанд цахимаар уулзацгаана.
Олон улсын герман хэлний олимпиадын урьдчилсан шатны шалгаруулалт 2020 оны 4-р сарын 28-нд мөн цахим хэлбэрээр явагдсан юм.
Ингээд эхний байруудад шалгарсан дараах оролцогчдодоо баяр хүргэе. Үүнд:
A2 түвшин: 1-р байр – Н. Золзаяа, Дархан хотын ерөнхий боловсролын 19-р сургууль
2-р байр – Т. Амина, Монгол-Оросын хамтарсан сургууль
B1 түвшин: 1-р байр – Х. Мишээл, нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургууль
2-р байр – Н. Дэлгэржин, Гёте сургууль
3-р байр – Г. Болд-Эрдэнэ, нийслэлийн ерөнхий боловсролын 38-р сургууль
Ингэснээр Н. Золзаяа болон Х. Мишээл нар Монгол улсаа төлөөлөн Олон улсын герман хэлний олимпиадад оролцох эрхтэй боллоо. Амжилт хүсье!
Олон улсын герман хэлний олимпиадад тавтай морилно уу: ХАМТАА БАЙЦГААЯ!
Дэлхийн сая сая сурагчид Хамтдаа байцгаая! уриан дор олон улсын герман хэлний олимпиадад (IDO) оролцохоор уригддаг билээ. 14-17 насны 100 орчим герман хэл суралцагчид 5 тивийн 50 гаруй оронд урьдчилсан шатны шалгаруулалтаар сонгогдон цахим хэлбэрээр явагдах IDO-д оролцох юм. 2016 оны Берлин, 2018 оны Фрайбург хотод болсон олимпиадын дараа IDO 2020 анх удаа шинэлэг цахим хэлбэрээр Дрездэн хоттой холбоотойгоор зохион байгуулагдах гэж байна.