Зүүн болон Зүүн Өмнөд Азийн 9 Гёте-Институт: Монгол, Хятад, Хонконг, Тайван, Солонгос, Япон, Тайланд, Индонез, Сингапурын кураторууд хамтын бүтээл, харилцан туршлагадаа үндэслэн Урлаг ба “Нүүдэл”-ийн холбоо хамаарлын тухай сэдэвчилсэн бүтээлүүдтэй, кураторуудын хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулна. Төслийн удирдах куратороор Ким Сун Жун , Нанна Хайденрайх нар ажиллаж байна.
2018 онд кураторууд маань Берлин, Солонгос хотноо цуврал семинаруудад оролцон, сэдвийн хамаарлыг өөрийн орны жишээн дээр магадлахын сацуу дэвшүүлсэн сэдэвт куратор хүний гүйцэтгэх үүрэг, мөн сэдэвт урлагийн ач холбогдлын тухай ярилцсан байна.
2019 онд Бээжин, Улаанбаатар, Хонконг, Куанжүгийн уран бүтээлчид сэдвийн цөм асуултыг эх оронтойгоо холбон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргажээ. Төслийн сэдвийн хүрээнд олон бүтээл төрөн гарсан бөгөөд уг үзэсгэлэнгээр анх удаа олны хүртээл болох юм. Ийнхүү урлагийн олон төрлийн үйл ажиллагааг тухайн улсын түншүүдтэйгээ хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн зэрэгцээ уран бүтээлч, куратор, мэргэжилтнүүд маань “Зүүн, Зүүн Өмнөд Ази дахь Нүүдэл” сэдвээр хэлэлцүүлэг, яриа өрнүүлнэ.
Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг наадмын зөвлөх куратор Нанна Хайденрайхын удиртгал өгүүллээсуншиж танилцана уу.
Assemblage -“Хятад улс дахь шилжин суурьших” сэдэвт судалгааны төсөл Соёлын төвтэй хамтрав.
“Cуудал-seat” Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадам 2019 / Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтрав.
Зүүн, Зүүн Өмнөд Азийн “Нүүдлийн” тухай хүүрнэхүй. Азийн Соёлын төв, Азийн Соёлын хүрээлэнтэй хамтрав.
Чень Мэй Яа кураторын Монгол дахь төсөл, Тайванийн Соёлын яамнаас санхүүжүүлсэн.
“Шилжилтийн үеийн өөрчлөлт”- Ази, Европын сангаас замын зардлыг санхүүжүүлсэн (ASEF).