Пенвади Нопакет Манонь
Тайланд, Бангкок

Пенвади Нопакет Манонь Гэрэл зураг: Пенвади Нопакет Манонь

Пенвади Нопакет Манонь 1973 онд АНУ-ын Калифорни мужид төрж өссөн бөгөөд өдгөө Тайландын Бангкок хотод ажиллаж амьдардаг. Тэрээр Калифорни мужийн Сан Антонио коллежийг график дизайнерын зэрэгтэй дүүргэжээ. Үүнээс гадна уран бүтээлч бүсгүй маань Асампшн Их сургуулийн “Урлагийн төрлүүдийн визуал дүрслэл, төсөөллийн харилцаа” чиглэлээр бакалаврын зэрэгтэй ба Тайландын Бангкок дахь Хөгжлийн Удирдлагын Үндэсний Хүрээлэнгийн нийгэм, байгаль орчны менежментийн магистр зэрэгтэй.

2001 онд туслах куратороор ажлын гараагаа Төсөл 304-н Урлангаас эхэлж байжээ. 2007-2012 онд Жим Томпсоны нэрэмжит Урлагийн төвийн кураторын багт ажиллаж байсан. Түүний кураторын бүтээлүүдээс нэрлэвэл: Meконг урлаг & Cоёлын төсөл: Кураторын ба аяллын үзэсгэлэн (2007-2008), “Поперомиа” үзэсгэлэн/Италийн Венец хотноо зохиогдсон 55 дахь удаагийн Олон улсын Биенналед тавигдсан “Алтан нүүдлийн сууц” (2013), “Тарниас татгалзахуй”- судалгаа, шинжилгээ бүхий цуврал үзэсгэлэн нь Тайландад ид яригдаж буй үндэсний үзэл, үлгэр домог, шийдэл хайсан олон нийтийн хэлэлцүүлгийн тэг дундах цөхрөл дарамт, үр дагаврыг харуулахыг зорьжээ. (2016 оноос өдийг хүртэл), 15р Биеннале ЭКВАТОР#5, Жокьякарта, Индонез (2019).

Пенвади одоогоор чөлөөт уран бүтээлч, куратор, судлаач, тэмцэгч, тайланд уран бүтээлч, кураторуудыг нэгтгэсэн Rai.D Collective-г үндэслэгч төдийгүй Зүүн Өмнөд Азийн уран сайхны киноны лабораторийн эрхлэгчийн албыг хашдаг (SEAFIC).
 

  • Пиус Сигит Кункоро, “Амьсгалахуй” © Пиус Сигит Кункоро
    Пиус Сигит Кункоро, “Амьсгалахуй”
  • Pathompon 'Mont' Tesprateep, Pleng-Krom-Dek (Бүүвэйн дуу) © Pathompon 'Mont' Tesprateep
    Pathompon 'Mont' Tesprateep, Pleng-Krom-Dek (Бүүвэйн дуу)
  • Pathompon 'Mont' Tesprateep, Pleng-Krom-Dek (Бүүвэйн дуу) © Pathompon 'Mont' Tesprateep
    Pathompon 'Mont' Tesprateep, Pleng-Krom-Dek (Бүүвэйн дуу)
 

"Шилжилтийн үеийн өөрчлөлт"

Altered-in-Between (Шилжилтийн үеийн өөрчлөлт) нь Өмнөд Тайландын хязгаарт (ПАТАНИ) зохиогддог Minority Voicing наадамтай уялдах судалгаа, урлагийн үзэсгэлэнгийн төсөл юм. 1785 онд Сиамчууд ноёрхлоо тогтоохоос өмнө ПАТАНИ нь Муслимын шашинт тусгаар тогтносон хот улс байсан ба хожмоо хараат улс болсон байна. Энэхүү өөрчлөлт олны эсэргүүцэл, удаа дараагийн үймээн самуун зэргийг дагуулсаар 1800-аад оны эхээр ПАТАНИ нь 7 мужид хуваагджээ. Эдгээр мужууд 1909 оны Бангкокийн гэрээ хүртэл буюу Их Британичууд Таиланд улсын тусгаар тогтнолыг ПАТАНИ-ийн эдгээр 7 мужаар тогтоох хүртэл оршин тогтносон байна. Таиланд улс 1933 он гэхэд тус мужуудыг өөртөө нэгтгэн Паттани, Яла, Наратива хэмээн өөрчлөн нэрлэжээ. 

Өнөөгийн ПАТАНИ-ийн ихэнх муслим шашинт малайчууд шашин шүтлэг, соёлын ялгааны улмаас тайландуудаас тусгаарлагдсан бөгөөд тэд малай хэлний нэгэн томоохон төрлөөр ярилцдаг. Улс төрийн эсэргүүцэл, шашин шүтлэгийг нь үл хүлцэх, нийгэм-эдийн засгийн тэгш бус байдал зэргээс үүдэж өмнөд хязгаарын нийгэм тогтворгүй болжээ. Энэхүү улс төрийн үргэлжилсэн тогтворгүй байдал, өдөр тутмын нийгэм-соёлын зөрчилдөөн, дарангуйлалд нутгийн уугуул иргэд сэтгэл дундуур байгаа хэдий ч хүнлэг чанар, хүний ​​эрхийг бие махбод, сэтгэлийн хүчээр эрэлхийлж байна.
 
Энэхүү төсөлд өнөө үеийн шилдэг уран бүтээлчид, хөгжимчид, жүжигчид хамтрах бөгөөд тэд ПАТАНИ-ийн уугуул уран бүтээлчид, нийгэм соёлын салбарынхантай гар нийлэн ажиллах юм. Тус хамтын ажиллагааны бүхий л явц нийтлэг бэрхшээл шахалтад өртсөн энгийн иргэд эрх чөлөөгөө эдлэх, тэгш бус байдал, дотоодын шилжих хөдөлгөөн гэсэн сэтгэл гонсойлгосон асуудалд хүсэл эрмэлзлээ хэрхэн илэрхийлж буйг тодруулна.

Талархал

Уран бүтээлчид & нийгэм-соёлын салбарын ажилтнууд, идэвхтнүүд
  1. Анас Понгпрасерт, Saiburi Looker-ийн үндэслэгч, Паттани муж, Таиланд
  2. Анис Нагасеви,  R.I.P кафены эзэн, Паттани муж, Таиланд
  3. Антича Сонгчай, Buku Books & More-ийн хамтран санаачлагч, Паттини муж, Таиланд
  4. Чатурон Йамсофа, Проф. Хажи Сулонг Абдулгадир Тохмеена сан, Паттани муж, Таиланд
  5. Чумсак Нараратвонг, Bangnara Same Souls-ийг үндэслэгч, Наративат муж, Таиланд
  6. Хадее Хамидонг, нийгмийн идэвхтэн, Паттани муж, Тайланд
  7. Прах Пимарнман болон Кеета Исран, Урлагийн студи Де’ Лапае, Наративат муж, Тайланд
  8. Расмин Нититам, Khun Laharn Орон нутгийн музейн үндэслэгч, Наративат муж, Тайланд

Дотоодын уран бүтээлчид:
 
  1. Амру Тайснит, залуу уран бүтээлч, Наративат муж, Тайланд
  2. Мубарад Салаех, уран зохиолч, хөгжимчин, Наративат муж, Тайланд
  3. Нурияа Важи, залуу уран бүтээлч, Паттани ба Наративат муж, Тайланд
  4. Сирипорн Тонгчинда, Тайландын өсвөр үе залууст чиглэсэн буддын шашнаар сэтгэл засах нийгмийн ажилтан, Чехе хэлний дархлааг хамгаалагч, бүүвэйн дууны зохиолч, дуучин, Наративат муж, Тайланд 
Аяллын зардлыг ивээн тэтгэсэн:

ASEF_logo2