Чен Энох
Хонконг

Enoch Cheng © Foto: Enoch Cheng Enoch Cheng Foto: Enoch Cheng
Чен Энох чөлөөт уран бүтээлч, куратор билээ. Түүний уран бүтээлч ажил хөдөлгөөнт зураг, инстоляци, куратор ажил, бүжиг, урлагийн үйл ажиллагаа, театр, бичих, перформанс зэргээс бүрдэнэ. Түүний бүтээлүүд их хотын амьдралын өнөөгийн дүр төрхийг өдөр тутмын аахар шаахар зүйлийн тусламжтай илэрхийлэхдээ газар, аялал, уран сайхан, эргэн дурсахуй, цаг хугацаа, “нүүдэл”, устаж үгүй болох зэрэг мөнхийн сэдвүүдийг тольдон харуулах нь бий. Лондон хотын Гольдсмитийн сургуульд “Уран зохиолын бичлэг” -ээр магистрын зэргээ хамгаалсан уран бүтээлч маань Хонконгийн их сургуульд Английн уран зохиол болон урлагийн түүхээр бакалаврт суралцаж байжээ. Тэрээр Хонконгийн урлагийг хөгжүүлэх авард-с “Шилдэг залуу уран бүтээлч”-ийн шагналыг авч байжээ. 2008-2013 онд Хонконгийн Азийн урлагийн архивын хөтөлбөрийн менежерээр ажиллаж байв. Германы Штутгарт хотын Солитудын урлагийн академид суралцах тэтгэлгийн эзэн (2015-2018), POGON – Хараат бус, залуу уран бүтээлчдийг дэмжих Загреб төв (2018) – Парисын Олон улсын Урлагийн Сите төвд (2018-2019) тус тус уран бүтээлчээр ажилласан. Түүний отгон үзэсгэлэн, перформансаас нэрлэвэл “Нөлөөтэй хүмүүс” (Нөлөө бүхий хотууд, Taй Квун, Хонконг), ГЭРЭЭ САНАХУЙ (Хонконгийн Гёте-Институт, Германы Штутгарт хотын Солитуд Урлагийн Академи), Shuffle (Хонконгийн Орчин үеийн бүжгийн урлагийн компани, бүжгийн төв); “Сайхан аялал” (Хонконгийн Соёл, урлагийн төв) болно.
 

"Шилжилт хөдөлгөөний үргэлжилжлэл“

Чен Энох “Migration Contiunung" (Шилжилт хөдөлгөөний үргэлжлэл) төсөлдөө олон уран бүтээлчдийг урьсан бөгөөд “Нүүдэл”-ийг хүний хөдөлмөр эрхлэлтийн хувьсан өөрчлөгдөж буй өнцгөөс харуулахыг зорьжээ. Хонконг, “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадам, Куанжүгийн Азийн Соёлын төвд бүтээлээ үзэсгэлэн, хэлэлцүүлэг маягаар олонд хүргэж байна. Энох Чен, Сингапурт төрж, Берлинд ажиллаж амьдардаг уран бүтээлч Мин Вон, Индонезийн уран бүтээлч, үзэсгэлэнгийн туслах куратор Жулиа Сарисэтиати нартай хамтарсан бүтээлээрээ шилжилт хөдөлгөөний урсгалыг харуулах юм.

Мин Вон “Шилжилт хөдөлгөөний үргэлжлэл” нэртэй видео уран бүтээлдээ Африк, Хятадад хөдөлмөр эрхэлж буй цагаач ажилчдын тухай үзүүлсэн байна. Чен Энох видео бүтээлдээ хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагуудыг судлах явцдаа хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд цагаач ажилчид хэрхэн зохицох тухай өгүүлэх юм байна. Харин Жулия Сарисэтиати Индонез ажилчид нутагтаа буцаж ирээд ажил хөдөлмөр эрхлэхэд тулгардаг бэрхшээлүүдийг харуулахыг зорьжээ.

Ийн гурван уран бүтээлч маань “нүүдэл” сэдвийг өөрсдийн уран бүтээлч томруулдаг шилээр харуулах боломж гарч байна. Кураторуудын чуулганд Эмека Огбо мөн адил бүтээлээ танилцуулах юм байна. Эмека Огбо шар айраг, хоолыг Европт ажиллаж амьдардаг, Нигер улсын цагаач ажилчдын хамт дизайны урлагаар баяжуулан танилцуулна.