2016

Zusammenarbeit verlängert © Goethe-Institut

Хамтын ажиллагаагаа сунгалаа

ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яамнаас санаачилсан Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш санаачлагын хүрээнд 48-р сургууль, Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль болон Дарханы 19-р бүрэн дунд сургууль Гёте-Институттэй хийсэн хамтын ажиллагааны гэрээгээ 2017 он хүртэл сунгалаа.

Zertifikatsverleihung © Goethe-Institut

Гёте-р шалгагдлаа!

Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш санаачлагын хүрээнд Гёте-Институтийн А1-А2 түвшний Герман хэлний шалгалтуудыг 50-р сургууль, 48-р сургууль, Дарханы 19-р сургууль болон Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль дээр авснаар 2015/2016 оны хичээлийн жилд авах шалгалтын мөчлөг дууслаа.

Jugendkursstipendiaten 2016 © Goethe-Institut

2016 оны хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хэлний курсын тэтгэлэг

Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш санаачлагын (PASCH) хүрээнд орон орны PASCH-сургуулийн сурагчдыг хамруулдаг олон улсын хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хэлний курсыг 2008 оноос эхлэн Гёте-Институт зохион байгуулж байгаа билээ.