Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р сургууль

Сургуулийн түүхэн замнал

1972 онд байгуулагдсанаас хойш 45 удаагийн сурагчдыг төгсгөсөн. 1990 оноос хойш ЕБС-ийн сургууль буюу 10 жилийн сургууль болсон. 1992 оноос сургуулийн захирал асан Ноён Л.Маналжавын санаачилгаар гадаад хэлний хичээлийг /үүнд: Англи орос герман, франц, мөн хятад  хэл/ зааж эхэлсэн. Сурагчид 6-дугаар ангиас 10 дугаар анги хүртлээ дээр дурдсан хэлнүүдийн нэгийг сонгон суралцдаг.
1999 онд "Мөнх Аялгуу" хүүхдийн дуу бүжгийн дугуйлан байгуулагдсан. Сурагчид дуу, бүжиг сурахаас гадна хөгжмийн мэдлэгээ дээшлүүлдэг.
2000 онд Нэрт яруу найрагч, орчуулагч Мишигийн Цэрэндоржийн нэрэмжит сургууль болсон.

2009 онд Гёте-Институтийн анхны хамтрагч сургууль болсон.
2011 оноос манай сургууль Математикийн мэргэшүүлэх хичээл зааж эхэлсэн. Үүнээс улбаалан Үндэсний Санхүү  Эдийн Засгийн байгууллагаас  нэг хичээлийн ангийг нээж өгсөн.
2017-2018 оны хичээлийн жилд 55 ангид 2130 гаруй сурагчтай, 86 багш, 25 ажилчидтайгаар ажиллаж байна.

Хичээлийн жил    
Бид англи хэлийг анхдагч хэлээр, орос, герман, хятад хэлийг 2-догч хэлээр суралцах боломжийг нээж өгдөг.
Сурагчид тавдугаар ангиасаа англи хэлийг сурч эхэлдэг.
Зургаадугаар ангиасаа герман болон хятад хэлийг сонголтоор ордог.
Жил бүр сурагчид Гёте-Институтийн Хүүхэд Өсвөр үеийнхэнд зориулсан шалгалтыг өгдөг.
Сургууль дээр маш олон төсөл хөтөлбөр явагддаг. Жишээлбэл. Герман киноны өдрүүд, Герман улсын чухалд тооцогддог баярууд болох Дэнлүүний баяр, Германы долоо хоног, буюу Герман хэлний Цагаан толгойн баяр, сурагчдын өөрсдийн концерт гэх мэтчилэн олон арга хэмжээ зохиогддог. 
Үүнд сурагчид өөрсдийн мэдлэг чадвараа дайчлан оролцдогоос гадна  герман хэл, соёлыг таньж мэдэх хүсэл эрмэлзэл их байдаг.

50-р сургууль @ 50-р сургууль

Манай сургуулийн онцлог:
  • 2-11 анги хүртэл Математикийн хичээлийг гүнзгийрүүлж үздэг
  • Манай сургууль Дуу хөгжмийн хичээл дээр монгол ардын бүжгийг, морин хуурыг заадаг  мөн найрал дууны хоор хичээллүүлдэг
  • Гадаад хэлний хувьд англи, орос герман, солонгос мөн хятад хэлийг заадаг
  • Ихэнх сурагчид сургуульдаа автобусаар болон алхаж ирдэг
  • Нэг анги дахь хүүхдийн тоо нь ойролцоогоор 30-45 байдаг

Хамтран ажилладаг байгууллагууд;

Гадаад хамтын ажиллагаа:
  • ХБНГУ-ын монгол дахь ЭСЯ болон Гёте-Институт
  • БНСУ-ын болон Энэтхэг улсын их сургуулиуд
  • Гёнгсон Их сургууль
  • Өвөрмонголын өөртөө засах орны Бугат хотын дархад бадын мянган ....-ын монголын үндэсний сургууль

Бусад хамтран ажиллагч байгууллагууд:
  • Дээд сургуулиуд
  • Гадаад хэлний багш нарын холбоо
  • Соёл Урлагийн Их Сургууль
 
  • 50-р сургууль @ 50-р сургууль
  • 50-р сургууль @ 50-р сургууль