Дэлгэрэнгүй мэдээллүүд
(-руу) буцах Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1
Үндсэн мэдээлэл: Шалгалтын хэсгүүд
Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1 шалгалт унших, сонсох, бичих болон ярих (ам шалгалт группээр) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Шалгалтын явц болон үнэлгээ дэлхий дахинаа нэгдмэл байна.
Унших
Энэ хэсэгт богино хэмжээний тэмдэглэл, зар, бусдын танилцуулга, энгийн захидал болон сонины эх уншиж түүнд тохирсон даалгавар гүйцэтгэнэ.
Хугацаа: 20 минут
Бичих
Энэ хэсэгт ямар нэгэн и-мэйл, захидал, зар гэх мэт зүйлст хариу бичнэ.
Хугацаа: 20 минут
Сонсох
Энэ хэсэгт богино хэмжээний энгийн яриа, утасны бичлэг, радио мэдээлэл гэх мэт зүйлсийг сонсож тохирох даалгаварууд гүйцэтгэнэ.
Хугацаа: оролцоогоор 20 минут
Ярих
Өөрийгөө танилцуулж өдөр тутмын танил сэдвийн хүрээнд асуулт тавьж, энгийн асуултанд хариулна. Үүнээс гадна танил сэдвийн хүрээнд хүсэлт тавьж ярилцагчийн асуултанд хариу өгнө.
Хугацаа: 15 минут
Тавигдах шаардлага
Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1 нь хүүхэд болон 10-16 насны өсвөр үеийнхэнд зориулсан герман хэлний шалгалт юм.Гёте-Институтийн шалгалтууд нь сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд насанд хүрсэн эсэх, мөн ХБНГУ-ын иргэншилтэй байхаас үл хамааран шалгалт өгөх боломжтой.
- Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1 нь 10-аас дээш насныханд илүү тохиромжтой.
- Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1 шалгалтад хамрагдахын тулд Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) заасан анхан шатны (А1) түвшний герман хэлний мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай
- Энэхүү түвшинг эзэмшихийн тулд – суурь мэдлэг, сургалтад тавигдах шаардлагаас хамааран – 45 минутаар нийт 80 – 200 цагийн хичээлд суусан байх шаардлагатай.