Гёте-Институтийн мэдээлэх систем

Холбогдох хуулийг зөрчих нь Гёте-Институтийн ажилтнууд, Гёте-Институт болон бусдад хохирол учруулж болно. Гёте-Институтийн мэдээлэх систем нь хууль, дүрэм журмыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдлыг эрт илрүүлэн зохих арга хэмжээ авах боломжтой систем юм.

Жич:

Гёте-Институтийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм зөрчсөн аливаа тохиолдлыг та энэхүү системд мэдэгдэх боломжтой. Тодруулбал:

  • Авлига, мөнгө угаалт
  • Хулгай
  • Ашиг сонирхлын зөрчил
  • Дээрэлхэлт / Ялгаварлан гадуурхалт
  • Хүний эрхийн зөрчил зэрэг багтана.
Дээрх шинж тэмдэг бүхий буруу үйлдэл бүрийг нухацтай авч үзэн бодитой, ил тод шалгах болно. Үүний тулд бид стандартчилсан боловсруулалтын процессийг боловсруулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг "Rules of Procedure for the Whistleblowing System"-ээс үзнэ үү.

Гёте-Институт нь мэдээлэл үндэслэлтэй бол гомдол гаргагчид ямар нэгэн хохирол учруулахгүй болно.

Мэдээлэл өгөх арга замууд:

Goethe-Institut-ийн мэдээллийн систем дараах арга замуудыг санал болгож байна:
  • Онлайн мэдээлэх систем дэлхий даяар герман, англи хэл дээр 24 цагийн турш ажиллана. Энэхүү портал нь мэдээллэгчийг нэрээ мэдэгдэлгүйгээр мэдээллээ илгээх боломжийг олгодог. Онлайн мэдээлэгчийн системд нэвтрэх бол: Goethe Institut e.V. | Startseite (integrityline.app)
  • Зөрчлийн тухай мэдэгдэх бол дараах и-мэйл хаягаар илгээж болно: hinweisgeber@goethe.de
  • Шуудангийн илгээх бол дараах хаягаар илгээнэ:
Goethe-Institut e.V.
Department 70/Risk and Integrity Management
Oskar-von-Miller-Ring 18
80333 Munich

Манай сургалт, шалгалтын чанарын талаарх санал, гомдлыг Гёте-Институтийн мэдээлэх системээр дамжуулан шийдвэрлэхгүй болохыг анхаарна уу. Шалгалт, сургалттай холбоотой санал гомдол байвал таны тухайн сургалт/шалгалтыг явуулж буй институтийн "Сургалт, шалгалт" хариуцсан хэлтсийн даргатай холбогдоно уу.

Та мэдээллийн нууцлалын талаарх бүх мэдээллийг эндээс авна уу.